ЗӨВЛӨМЖ


1. Элсэгч нь ШУТИС-ийн элсэлтийн бүх бүлэгт зэрэг бүртгүүлэх боломжтой.

2. Элсэгч нэг бүлэгт бүртгүүлсэн тохиолдолд 10000 төгрөг, 2 ба түүнээс дээш бүлэгт бүртгүүлбэл 3000 төгрөгийн шатлалтайгаар бүртгэлийн хураамжийн үнэ нэмэгдэнэ.

3. Элсэгч бүртгүүлэхдээ 2015, 2016, 2017 оны аль нэг батламжийн дугаар, регистрийн дугаарыг заавал оруулна.

4. Элсэгчийн бүртгүүлж буй бүлгээр онооны жагсаалтыг гаргахдаа 2015, 2016,2017 оны батламжийн хамгийн өндөр оноог хайлт хийж гаргана.

5. Нэг бүлэгт 2 батламжаар бүртгүүлж жагссан тохиолдолд аль оноо багатай батламжаар бүртгүүлсэн жагсаалт автоматаар хасагдах болохыг анхаарна уу.

6. Элсэгч таны овог, нэр бүртгүүлсэн бүлгүүдэд онооны жагсаалтаар гарах бөгөөд хэрэв та тухайн өдрийн дуудагдсан бүлгээс хуваарь сонголт хийсэн тохиолдолд бусад бүлэгт таны овог, нэр дарагдаж “... бүлгээс Хуваарь сонгосон” гэх мэдээлэл жагсаалтад гарах болно.

Жишээлбэл:

Хуваарь сонгохоос өмнөх жагсаалт

7. Хуваарь сонгох бүлэг бүрийг тогтсон өдөр, заасан цагт онооны дарааллаар дуудах тул элсэгч та аль бүлгээс ямар хуваарь сонгохоо сайтар төлөвлөж оролцохыг анхаарна уу. /Сонгосон хуваарийг солих, өөрчлөх боломжгүй/

Жишээлбэл:

Элсэгч Цогтбаяр овогтой Мишээл 1-р бүлгийн 27-д, 3-р бүлгийн 7-д, 5-р бүлгийн 3-т тус тус жагссан байна. Элсэгч Ц.Мишээл нэгдүгээр бүлгээс хуваарь сонгосон тохиолдолд бусад бүртгүүлсэн бүлгийн жагсаалтад овог, нэр дарагдаж “I бүлгээс Хуваарь сонгосон” гэсэн мэдээлэл гарна.

8. Элсэгч тогтсон өдөр, заасан цагт хуваарь сонголт хийгээгүй, ирээгүй тохиолдолд дараагийн элсэгчийг онооны жагсаалтын дагуу дуудаж хуваарь сонгуулна.

9. ЭЛСЭГЧ ХУВААРЬ СОНГОЛТЫГ ЗӨВХӨН НЭГ УДАА ХИЙНЭ.

10. БҮЛЭГ БҮРИЙГ ДУУДАХ ӨДӨР, ЦАГИЙН ХУВААРЬ

  • - 2017 оны 07 сарын 01 – 07 сарын 04-ний хооронд бүртгэл явагдана.
  • - 07 сарын 04-ний 18:00 цагт бүртгэл хаагдана.
  • Жич:III, VII-бүлгийн бүртгэл 07 сарын 03-ны 22:00 цагт бүртгэл хаагдана. /Ур чадвар буюу хар зураг/
  • - 07 сарын 04-ний 08:00 цагт Хар зургийн шалгалт эхэлнэ.
  • - 07 сарын 04-ний 22:00 цагт Онооны жагсаалт элсэлтийн веб хуудсанд байршина.

ХУВААРЬ СОНГОЛТ

  • - 07 сарын 05-ны 09:00 - 20:00 I бүлэг
  • - 07 сарын 06-ны 08:00 - 10:00 VI, VII, VIII бүлэг
  • - 07 сарын 06-ны 10:00 - 12:00 III бүлэг
  • - 07 сарын 06-ны 12:00 - 13:00 II бүлэг
  • - 07 сарын 06-ны 14:00 - 17:00 IV бүлэг
  • - 07 сарын 06-ны 17:00 - 18:00 V бүлэг
  • - 07 сарын 08-ны 08:00 - 18:00 Бүлэг тус бүрийг дахин дуудах
    • ЭЛСЭГЧ илүү дэлгэрэнгүй мэдээллийг Элсэлтийн журам, бүртгэлийн хуудас бөглөх заавар гэсэн хэсгүүдээс авах боломжтой.

      ЭЛСЭГЧ бүртгэлийн веб хуудсанд Зөвхөн нэг удаа бүртгэлийн хураамж төлснөөр таны бүртгэл баталгаажна.