МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
1.1. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас батлан гаргасан
“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг баримтлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль оюутан элсүүлэн суралцуулах болно.
1.2. Элсэлтийн ажлыг ШУТИС-ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
1.3. Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн эрэлт хэрэгцээ, захиалга, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны тогтоосон элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
1.4. ШУТИС-ийн элсэлтийн комиссын гол зорилго нь элсэгчдийн мэдлэг, авъяас чадварыг үндэслэн үнэн зөвөөр сонгон шалгаруулахад оршино.
2.1. Элсэлтийн комиссыг ШУТИС-ийн Ректорын тушаалаар томилон ажиллуулна.
2.2. Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн материалыг шалгах болон ур чадварын шалгалтыг зохион байгуулан авах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг энэхүү комисс зохицуулах болно.
3.1. Улаанбаатар хотоос элсэх элсэгчид 2011.06.30-2011.07.05-ны өдрүүдэд ШУТИС-ийн Элсэгчийн бүртгэлийн вэб хаягаар орж бүртгүүлнэ. (Вэб хаяг: www.elselt.edu.mn, www.must.edu.mn
)
3.2. Аймгаас элсэх элсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлнэ. (ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуульд элсэх хүсэлтэй элсэгчид 2011.06.30-2011.07.05-ны хооронд Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуульд бүртгүүлнэ.)
3.3. ШУТИС-д элсэхийг хүсэгчид нь ерөнхий шалгалтуудыг заавал өгч нэгдүгээр хавсралтад заасны дагуу бүлэг бүрд тавигдсан ерөнхий шалгалтанд авбал зохих босго оноог хангасан байна.
3.4. Аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод ЕБДС төгссөн буюу байнга оршин суугаа иргэд бүртгүүлэх эрхтэй.
3.5. ШУТИС-д элсэхийг хүссэн хүмүүс зөвхөн нэг бүлэгт бүртгүүлнэ.
3.6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
4.1.
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуульд оюутан элсүүлнэ. Элсүүлэх бүлэг тус бүрээр оноог нэгдүгээр хавсралтад заасны дагуу тооцно.
4.2.
Ерөнхий шалгалтын хичээл 1 ба хичээл 2-ын
оноог нэгдүгээр хавсралтад заасан харьцаагаар аван нэмж нийт оноог гаргана. Бүртгэл хийх эцсийн хугацаа дууссаны дараа
бүлэг бүрээр шалгуулагчдыг нийт авсан онооны дарааллаар жагсааж, хяналтын тоог баримтлан хоёрдугаар хавсралтад заагдсан мэргэжлүүдээс сонгуулж, элсүүлэн суралцуулна.
4.3.
Шалгуулагчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд ерөнхий шалгалтанд
хичээл 1-т үзүүлсэн дүн, дараа нь хичээл 2-т үзүүлсэн дүнг болон гүйцэтгэлийн хувийг тус тус харьцуулж шийдвэрлэнэ.
4.4.
Улаанбаатар хотоос III бүлэгт заагдсан мэргэжлээр элсэх хүсэлтэй элсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгөх ба энэхүү шалгалтыг ШУТИС-ийн элсэлтийн комиссоос зарласан хугацаанд зохион явуулна.
4.5.
Хөдөө орон нутгаас III бүлэгт заагдсан мэргэжлээр элсэх хүсэлтэй элсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгөх ба энэхүү шалгалтыг МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс
зарласан хугацаанд зохион явуулна.
4.6.
Бүлэг бүрээр хяналтын тоонд багтан элсэх болзол хангасан элсэгчдийн нэрсийг заасан хугацаанд мэдээлнэ.
4.7.
Эдгээр тэнцсэн элсэгчид нь дурьдсан хугацаанд доорхи газруудад иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтай өөрийн биеэр хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ. Үүнд:
·
хөдөө орон нутгаас элсэгчид нь тухайн оршин суугаа аймагт МИДСК-оос томилогдсон Элсэлтийн комисст
·
Улаанбаатар хотоос элсэгчид нь Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст
4.8.
Элсэгчид нь тухайн бүртгүүлсэн бүлгийн мэргэжлүүдээс нийт авсан онооны дарааллаар хуваарь сонгож, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авна. Хэрэв тухайн жагсаалтанд байгаа элсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгчдээр хуваарь сонгуулна.
4.9.
2010
оны Улсын олимпиад болон Техник-технологийн Улсын олимпиадад 1-3 байр эзэлсэн, энэ онд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч нь олимпиадад оролцсон чиглэлээрээ элсэхийг хүсвэл тухайн мэргэжлээр шууд элсэн суралцана. (Техник-технологийн Улсын олимпиадын хувьд 2 жилд нэг удаа зохиогддог олимпиадын 2010 оны амжилтыг харгалзана)
4.10.
2011
оны улс, хот, бүсийн чанартай олимпиадад 1-10 байр эзэлсэн, 2011 онд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчид ерөнхий шалгалт өгч, босго оноог давсан тохиолдолд олимпиадад оролцсон чиглэлийн дагуу мэргэжлээр шууд элсэн суралцах эрхтэй бөгөөд энэхүү журмын 3.1-т заасан бүртгэлийн хугацаанд багтан ШУТИС-ийн Элсэлтийн комисст хүсэлтээ гаргасан байх шаардлагатай.
4.11.
Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн “ШУТИС-д давхар мэргэжлээр суралцах журам”-ын дагуу элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.
4.12.
ШУТИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийг тухайн онд төгссөн төгсөгчдөөс бүх хичээлдээ В ба түүнээс дээш үнэлгээтэй суралцан ерөнхий шалгалт өгч, тусгайлсан босго оноог давсан төгсөгчдийг хуваарилагдсан мэргэжлүүдээс онооны жагсаалтаар нь мэргэжил сонгуулж шууд элсүүлнэ.
4.13.
ШУТИС-д элсэхийг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг холбогдох журмаар зохицуулна.
4.14.
ШУТИС-ийн харъяа Орхон
аймаг дахь
технологийн сургууль, Сүхбаатар аймаг дахь технологийн сургууль, Өвөрхангай аймаг дахь технологийн
сургуулийн элсэлтийн журам тус бүр боловсруулагдаж зарлагдана.
Жич: Оюутан элсүүлэхтэй
холбогдолтой аливаа маргааныг
элсэлтийн шалгалтын комисс эцэслэн шийдвэрлэнэ.
Нэг бүлгээс нөгөөд шилжүүлэн элсүүлэхгүй.
5.1.
Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан хүмүүс 2011.08.22-2011.08.27-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлэн хичээл сонголтыг хийнэ.
Жич: 2011-2012 оны хичээлийн жил 2011 оны 08 сарын 29-нд эхэлнэ.
5.2. Хяналтын тоонд багтан элсэх болзол хангасан хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орж оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.
5.3. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно.
Нэмэлт тайлбар: Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон хуваарь
сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум (МИДСК) зохион байгуулах болно.
Хавсралт 1
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БҮЛГҮҮД
|
д\д |
Бүлэг |
Ерөнхий
шалгалтын
оноог
тооцох
хичээлүүд |
Ерөнхий шалгалтуудын хичээлүүдийн оноог тооцон авах хувь* Нийт оноо=(хичээл 1) оноо+ (хичээл 2) оноо |
Бүртгүүлэхэд ерөнхий шалгалтанд авсан байх шаардлагатай босго оноо** /нийт
авбал зохих онооноос авсан байх шаардлагатай хувь/ |
Ур
чадварын
шалгалт |
Нэмэлт
шалгуур |
|
|
хичээл
1 |
хичээл
2 |
||||||
|
1 |
I бүлэг |
·
Математик |
·
Физик |
хичээл 1 - 100% хичээл 2 - 50% |
55% (хичээл 1-ийн хувьд) |
- |
|
|
2 |
II бүлэг |
·
Хими |
·
Математик |
хичээл 1 - 100% хичээл 2 - 50% |
50% (хичээл 1-ийн хувьд) |
- |
|
|
3 |
III бүлэг |
|
·
Математик |
Ур чадварын шалгалт - 100% хичээл 2 - 50% |
50% (хичээл 2-ын
хувьд) |
Хар зургийн ур чадварын шалгалт*** (Улаанбаатар хотоос элсэгчид) |
Хар зургийн ур чадварын түвшин тогтоох шалгалт**** (хөдөө орон нутгаас элсэгчид) |
|
4 |
IV бүлэг |
·
Математик |
·
Гадаад хэл /Англи эсвэл Орос хэл/ |
хичээл 1 - 100% хичээл 2 - 50% |
55% (хичээл 1-ийн хувьд) |
- |
|
|
5 |
V бүлэг |
·
Нийгмийн тухай мэдлэг |
·
Математик |
хичээл 1 - 100% хичээл 2 - 50% |
55% (хичээл 1-ын
хувьд) |
- |
|
*
- Бодох
аргачлал:
Ерөнхий
шалгалтын
хичээлүүдийн
оноог
(100%+50%) гэсэн
харьцаагаар
авч
нэмж
тооцно.
Хэрэв
та
Ерөнхий
шалгалт
өгч
хичээл 1-д 700 оноо, хичээл 2-т 400
оноо
авсан
бол
Таны
нийлбэр
оноо
х=700+(400/2)=900 оноо
** - Хөдөө
орон
нутгаас
элсэгчдийн
хувьд
босго
оноог
тооцохгүй.
***
- Улаанбаатар
хотод
явагдах
III бүлгийн
хар
зургийн
ур
чадварын
шалгалтын
хугацааг
жич
зарлана.
****
- Хөдөө
орон
нутгаас
элсэгчдийн
хар зургийн ур чадварын түвшин тогтоох шалгалтыг МИДСК-оос томилогдсон элсэлтийн комисс тухайн орон
нутагт зохион байгуулна.
Хавсралт
2
МОНГОЛ
УЛСЫН
ШИНЖЛЭХ
УХААН,
ТЕХНОЛОГИЙН
ИХ
СУРГУУЛИЙН
2011-2012 ОНЫ
ХИЧЭЭЛИЙН
ЖИЛД
ОЮУТАН
ЭЛСҮҮЛЭХ
МЭРГЭЖЛҮҮД
|
N |
Мэргэжил |
Харъяалагдах бүлэг |
Ерөнхий шалгалт өгөх хичээл 1-ийн нэр |
Босго оноо (зөвхөн хичээл 1-ийн хувьд) |
Ерөнхий шалгалт өгөх хичээл 2-ын нэр (босго оноо тооцохгүй) |
Нэмэлт шалгалт |
|
хувиар |
||||||
|
|
Сургууль: БАРИЛГЫН ИНЖЕНЕР, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛЬ |
|||||
|
1 |
Иргэний
ба үйлдвэрийн
барилга |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|
|
2 |
Барилгын
бүтээц,
эдлэлийн
технологи |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|
|
3 |
Авто
замын
барилга |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|
|
4 |
Усны нөөц,
экологи |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|
|
5 |
Сантехник,
инженерийн
байгууламж |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|
|
6 |
Усны
барилга
байгууламж |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|
|
7 |
Халаалт,
агаар
сэлгэлт |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|
|
8 |
Усан
хангамж, ус
цэвэрлэгээ |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|
|
9 |
Хаягдал
боловсруулах
технологи |
I БҮЛЭГ |
Математик |
55% |
Физик |
|