Элсэгчдэд зориулсан мэдээлэл

ШУТИС-ийн суралцагчдад Боловсролын зээлийн сангаас олгох

 тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг

 

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг (Ерөнхийлөгчийн тэтгэлэгт шалгарсан  суралцагчийн ШУТИС-д суралцах бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлбөр)
  2. Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг (тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагч, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцагчид олгох сургалтын төлбөр)
  3. Засгийн газар хоорондын тэтгэлэг (гадаад улсаас ШУТИС-д тэргүүлэх, эрэлттэй чиглэлийн үндсэн хөтөлбөрт суралцагчид олгох сургалтын төлбөр, дотуур байрны болон хүнсний  зардал)
  4. Зарим эрэлттэй мэргэжлийн тэтгэлэг (нийгмийн салбарын хомсдолтой байгаа зарим мэргэжлийн чиглэлээр буюу ШУТИС-ийн нийгмийн ажилтан, хоол зүй, шим судлал хөтөлбөрөөр дэд бакалавр, бакалаврт суралцагчид олгох сургалтын төлбөр)
  5. Зорилтот бүлгийн суралцагчид олгох буцалтгүй тусламж (Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.5-3.1.7-д заасан суралцагч дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад олгох буцалтгүй тусламж. Үүнд:
  • Бүтэн өнчин (сургалтын төлбөр);
  • Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч (сургалтын төлбөр);
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч (сургалтын төлбөр, дотуур байрны зардал);
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн нэг суралцагч (сургалтын төлбөр) ;
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч (сургалтын төлбөр);
  • Цаатан, тува, урианхай үндэстний өрхийн тус бүр нэг суралцагч (сургалтын төлбөр) ;
  • Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа бол нэг суралцагч (сургалтын төлбөр).
  1. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт (орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ШУТИС-ийн салбар ДаТС, харьяа ЭЦДС, ӨмТДС-ийн суралцагч, нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгох сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт)
  2. Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл
  • тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагад суралцагч;
  • магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр, эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцагч;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “Өрийн мэдээллийн нэгдсэн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх.

8. Багш, ажилтны хүүхдэд үзүүлэх сургалтын төлбөрийн дэмжлэг (төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх ба эрэлттэй мэргэжлийн чиглэлийн, магадлан итгэмжлэгдсэн дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрөөр суралцахад төрөөс үзүүлэх сургалтын төлбөрийн дэмжлэг)

(дэлгэрэнгүйг Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолуудын хавсралтаас уншина уу)

 

ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний алба

2025.05.26

 

    МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЖАГСААЛТ (Бакалавр)  
             
          2025 оны 11 дүгээр сарын 01
д/д Сургууль Индекс Хөтөлбөрийн нэр Тэргүүлэх / Эрэлттэй Магадлан итгэмжлэгдсэн огноо Хүчинтэй хугацаа 
1 БАС 073104 АРХИТЕКТУР Т 2024 5
2 073204 БАРИЛГЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2022 5
3 073207 УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ Т 2022 5
4 073209 БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ Т 2022 5
5 073201 УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2024 5
6 073202 САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ Э 2024 5
7 073203 ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТ, КОНДИЦИОНЕР Э 2024 5
8 МС 041201 САНХҮҮ, БАНК   2025 5
9 041301 БИЗНЕСИЙН УДИРДЛАГА   2025 5
10 041304 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ   2025 5
11 041401 МАРКЕТИНГ   2025 5
12 НХС 031301 СЭТГЭЛ СУДЛАЛ Э 2025 5
13 101501 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ Э 2022 5
14 ГУУС 053204 ГЕОЛОГИ Т 2024 5
15 053209 АШИГТ МАЛТМАЛЫН ЭРЭЛ, ХАЙГУУЛ   2024 5
16 072401 УУЛ УУРХАЙН АШИГЛАЛТЫН ТЕХНОЛОГИ Т 2023 5
17 072404 АШИГТ МАЛТМАЛЫН БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ Т 2024 5
18 072902 УУРХАЙН ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ   2023 5
19 ГХС 023101 ГАДААД ХЭЛНИЙ ОРЧУУЛГА   2024 5
20 МИТС 041302 МЕНЕЖМЕНТ (ТЭЭВРИЙН МЕНЕЖМЕНТ)   2022 5
21 041308 ЛОГИСТИК МЕНЕЖМЕНТ Т 2022 5
22 071402 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТ Т 2021 5
23 071501 МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2022 5
24 071502 МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ Т 2024 5
25 071601 АВТО ИНЖЕНЕРЧЛЭЛ   2021 5
26 071604 НИСЭХ ТЕХНИКИЙН МЕХАНИК Т 2024 5
27 071605 АВИOНИК Т 2024 5
28 МХТС 061201 КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭ   2024 5
29 061202 КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ Т 2024 5
30 061204 ӨГӨГДЛИЙН УХААН Т 2024 5
31 061301 КОМПЬЮТЕРЫН УХААН Т 2024 5
32 061303 МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ   2024 5
33 061304 МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ Т 2024 5
34 061901 IOT /ЮМСЫН ИНТЕРНЭТ/ ТЕХНОЛОГИ Э 2024 5
35 061902 ХИЙМЭЛ ОЮУН УХААН Т 2024 5
36 071401 ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2024 5
37 071405 ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2025 5
38 071408 УТАСГҮЙ ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2025 5
39 078806 РОБОТ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН   2025 5
40 061203 МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИ   2025 5
41 071407 МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ   2025 5
42 ХХҮДС 021105 ГРАФИК ДИЗАЙН   2025 5
43 021106 АНИМЕЙШН, МУЛЬТИМЕДИА ДИЗАЙН Э 2023 5
44 021202 ХУВЦАСНЫ ДИЗАЙН   2021 5
45 021204 ИНТЕРЬЕР ДИЗАЙН   2023 5
46 051202 БИОТЕХНОЛОГИ Т 2021 5
47 072104 ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ Э 2025 5
48 072103 ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ Т 2023 5
49 072203 ХЭВЛЭЛ, МЕДИА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ   2021 5
50 072301 ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭЛТ Т 2024 5
51 021203 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙН Э 2024 5
52 072102 ХООЛ ЗҮЙ, ШИМ СУДЛАЛ Э 2025 5
53 ХШУС 071101 ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2023 5
54 078801 НАНО ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2024 5
55 071201 ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2024 5
56 053303 ХЭРЭГЛЭЭНИЙ ФИЗИК Т 2024 5
57 054201 СТАТИСТИК Т 2024 5
58 071104 НҮҮРСНИЙ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ Т 2024 1
59 071103 ХИМИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ   2024 5
60 071105 ГАЗРЫН ТОСНЫ БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ Т 2024 5
61 072201 МАТЕРИАЛ СУДЛАЛ, ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2024 5
62 ЭХИС 071301 СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ Т 2024 5
63 071303 ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ИНЖЕНЕРЧЛЭЛ   2024 5
64 071305 ДУЛААНЫ ПРОЦЕССЫН АВТОМАТЖУУЛАЛТ   2024 5
65 071306 ДУЛААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ   2024 5
66 071309 ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ Т 2024 5
67 071310 ЦАХИЛГААН ХАНГАМЖ Т 2021 5
68 078810 ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ Т 2024 5
69 071304 ЦАХИЛГААН СИСТЕМИЙН АВТОМАТЖУУЛАЛТ   2025 5
70 071308 ХӨРГӨЛТИЙН ТЕХНОЛОГИ БА КОНДИЦИОНЕРИЙН СИСТЕМ   2025 5

ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд
Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх
журмын 13-р заалт.

 

АРВАН ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ

 

    1. 2025-2026 оны хичээлийн жилийн элсэгчдийн дунд “ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг” олгох сонгон шалгаруулалт явуулж, шаардлага хангасан элсэгчдэд 1 удаа 30 хүртэл багц цагийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
    2. ШУТИС-ийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн чиглэлээр  олон улсын, улсын чанартай олимпиадад 1-5 байр эзэлсэн элсэгчдэд эхний хичээлийн жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн (50-100) хүртэлх хувийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт тооцох олимпиадын мэдээллийг элсэлтийн комисс тодорхойлно.
    3. Элсэгч суурь болон дагалдах хичээлд тооцуулсан хичээл тус бүрд 700-750 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 50%,  751-775 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 75%, 776-800 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг тус тус олгоно.
    4. Улаанбаатар хот, Дархан-уул аймаг, Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль төгссөн элсэгч суурь болон дагалдах хичээлд тооцуулсан хичээл тус бүрд 650-699 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 50%, 700-749 оноо авсан бол  30 багц цагийн сургалтын төлбөрийн 75%,  750 ба түүнээс дээш оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
    5. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан элсэгчдийн өргөдөл, материалыг комисс хянаж, шаардлага хангасан элсэгчдэд журамд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг олгох шийдвэр гарган, захирлын тушаалаар баталгаажуулна.
    6. Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу элсэгчдэд дараах зээл, тэтгэлгүүдийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан төрөөс олгоно. Үүнд:
      1. Магадлан итгэмжлэгдсэн, тэргүүлэх хөтөлбөрөөр дэд бакалавр, бакалаврт (элсэх хөтөлбөрийн суурь болон дагалдах хичээлийн ЭШ-д 600 ба түүнээс дээш оноо авсан байх) суралцагчид Засгийн газрын тэтгэлэг олгоно.
      2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, орон нутгийн харьяалалтай хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид дотуур байрны зардал олгоно.
      3. Нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох сэтгэл зүйч) зэрэг магадлан итгэмжлэгдсэн, нийгмийн салбарын хомсдолтой зарим эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
      4. Зорилтот бүлгийн:
        • эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй
        • хагас өнчин оюутны эцэг, эсвэл эх нь хөгжлийн бэрхшээлтэй
        • хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн оюутныг сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар суралцуулна.
    1. Зорилтот бүлгийн:
      • цаатан, урианхай, тува өрхийн тус бүр нэг иргэн
      • нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд бакалаврын үндсэн хөтөлбөрөөр дэд бакалавр, бакалаврын магадлан итгэмжлэгдсэн, үндсэн хөтөлбөрөөр суралцахад сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.
    1. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ДаТС, ЭЦДС, ӨмТДС-д дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүн оюутанд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.
    2. Магадлан итгэмжлэгдсэн, тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлийн дэд бакалавр (элсэлтийн шаардлага хангасан байх), бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч (элсэх хөтөлбөрийн суурь болон дагалдах хичээлийн ЭШ-д 500 болон түүнээс дээш оноо авсан байх)-д сургалтын зээл олгоно.
    3. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ДаТС, ЭЦДС, ӨмТДС-д дэд бакалавр, бакалаврын (магадлан итгэмжлэгдсэн эсэх хамаарахгүй) үндсэн хөтөлбөрт суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний зээл олгоно.
    4. Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан магадлан итгэмжлэгдсэн, үндсэн  хөтөлбөрөөр суралцах оюутан сургалтын зээлээр суралцаж болно.
  1. Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6 заалт, Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2.1.6 заалтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг магадлан итгэмжлэгдсэн, тэргүүлэх болон эрэлттэй хөтөлбөрөөр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах” журмын дагуу элсэгчдэд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.
  2. “072407 Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл хөтөлбөрөөр суралцагчдын сургалтын төлбөрийг Ашигт малтмал, газрын тосны газраас санхүүжүүлнэ.
  3. Элсэгч суралцах хугацаандаа гаргасан сурлагын амжилтаасаа хамаарч дараах байгууллага, сангийн тэтгэлгүүдэд хамрагдаж болно. Үүнд:
    1. “Мицүбиши” корпорацын нэрэмжит тэтгэлэг (жил бүрийн 9-10 сар)
    2. “Сүмитомо” корпорацын нэрэмжит тэтгэлэг (жил бүрийн 3-4 сар)
    3. “ШУТИС-Тоёота” сангийн тэтгэлэг (жил бүрийн 1-2 сар)
    4. Газрын тосны хэрэг эрхлэх газар (жил бүр)
    5. Оюу толгой ХХК-ийн тэтгэлэг (жил бүрийн 10 сар)
    6. Эрдэнэс таван толгой ХХК-ийн тэтгэлэг (жил бүр)
    7. Говь ХХК-ийн тэтгэлэг (жил бүр)
    8. Голомт банкны тэтгэлэг (жил бүр)
    9. Хаан банкны тэтгэлэг (жил бүр)
    10. “Санко Сэйки” групийн тэтгэлэг (жил бүрийн 8-9 сар)
    11. Зориг сангийн тэтгэлэг (жил бүр)
    12. Петростар ХХК-ийн тэтгэлэг (жил бүр)
    13. Жи Си Ар Mongolia компанийн тэтгэлэг (жил бүр)
    14. Ажаа Гэгээний нэрэмжит зөв тэтгэлэг (7-р сар)
    15. “ЭН ЭЙ ПИ груп”  ХХК-ийн тэтгэлэг
    16. Бусад тэтгэлгүүд
  4. Сургалтын төлбөрийн тэтгэлэг, урамшууллыг давхардуулж олгохгүй.

---oOo---

“Бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам’-аас

Англи хэлний стандарт шалгалтын үнэлгээ:

  1. 10.9.   Оюутан төгсөхдөө Европын олон хэлний стандарт (CEFR)-ын Англи хэлний эзэмшвэл зохих B1 түвшний болзлыг хангасан байна.
  2. 10.10. Оюутан өөрийн Англи хэлний чадвараа хангалттай гэж үзвэл хуанлид заасан хугацаанд бүрэлдэхүүн, салбар сургуулийн сургалт хариуцсан нэгжид хандан кредит шууд тооцох шалгалт өгч болно. 
  3. 10.11. Англи хэлний олон улсын шалгалтын хүчин төгөлдөр батламжийг үндэслэн тухайн хичээлийг хариуцсан нэгжийн шийдвэрээр “Англи хэлний стандарт шалгалт”-ыг дүйцүүлж болно. 
  4. 10.12. Стандарт шалгалтын үнэлгээг  хүснэгт 10.3-д үзүүлсний дагуу ШУТИС-ийн үнэлгээнд дүйцүүлнэ.

             Хүснэгт 10.3. Англи хэлний олон улсын стандарт шалгалтын оноо, үнэлгээний дүйцүүлэлт

ШУТИС-ийн үнэлгээ

(CEFR)

Олон улсын стандарт шалгалт

тоон

Үсгэн

Түвшин

English Score

IELTS

Duolingo

TOEIC

TOEFL IBT

95-100

A+

C2

500-599

8.0-9.0

125-160

990

110-120

C1

7.5

115-120

855-985

100-109

B2

367-499

7

105-110

805-850

89-101

B2

6.5

95-100

755-800

78-88

90-94

A

B1

300-366

6

85-90

700-750

68-77

B1

5.5

75-80

650-695

60-76

30-89

F-B+

A1-A2

0-299

 

NA (Not Availble)

 

DC (DCA Direct Credit Assessment) – Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх:

  1. 10.26 Оюутан тухайн хичээлийн талаарх мэдлэг, чадвараа хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох шалгалт өгч болно. Оюутан нэг улиралд 3 хүртэл хичээлийн кредит шууд тооцох шалгалт өгөх эрхтэй. Сургалтын төлөвлөгөөнд тусгайлан тэмдэглэсэн (*) хичээл болон мэргэших хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй.
  2. 10.27 Оюутан сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд кредит шууд тооцох шалгалт өгөх хүсэлтээ бүрэлдэхүүн, салбар сургуулийн сургалт хариуцсан нэгжид гаргана. Кредит шууд тооцох шалгалтад орохын өмнө тухайн хичээлийн кредитийн 30 хувийн төлбөрийг төлсөн байна.
  3. 10.28 Кредит шууд тооцох шалгалтыг бүрэлдэхүүн, салбар сургуулийн сургалт хариуцсан нэгж тухайн хичээлийг хариуцсан тэнхимтэй хамтран зохион байгуулна.
  4. 10.29 Кредит шууд тооцох шалгалтыг 100 хүртэл оноогоор үнэлнэ. Хэрвээ оюутан шалгалтын дүнд сэтгэл хангалуун бус байвал тухайн хичээлийг дахин судалж болно.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн, харьяа сургуулиудын сургалтын албаны байршил

д.д Сургуулийн нэр Товчилсон нэр Утасны дугаар Байршил Газрын зураг
1 Барилга, архитектурын сургууль БАС 324590-2006 Хичээлийн 2-р байр 3 давхарт 309 тоот  Google map
2 Гадаад хэлний сургууль ГХС 324590-2118 Хичээлийн 1-р байр 3 давхарт 325Б тоот  Google map
3 Геологи, уул уурхайн сургууль ГУУС 324590-2706 Хичээлийн 2-р байр 1 давхарт 22Б тоот Google map
4 Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль ДаТС 70374735 Дархан-Уул аймаг дахь ДаТС-ийн хичээлийн 1-р байр 2 давхарт 210 тоот   Google map
5 Менежментийн сургууль МС 70160608 Хичээлийн 5-р байр 1 давхарт 132 тоот  Google map
6 Механик инженер, тээврийн сургууль МИТС 70110534 Хичээлийн 7-р байр 1 давхарт 110 тоот  Google map
7 Мэдээлэл, холбооны технологийн сургууль МХТС 70152333 Хичээлийн 6-р байр 1-р давхарт 108 тоот Google map
8 Нийгэм, хүмүүнлэгийн сургууль НХС 70150433 Хичээлийн 5-р байр 1 давхарт 122 тоот  Google map
9 Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль ХХҮДС 324590-2606 Хичээлийн 1-р байр 3 давхарт 300 тоот  Google map
10 Хэрэглээний шинжлэх ухааны сургууль ХШУС 324590-2306 Хичээлийн 1-р байр 4 давхарт 400 тоот  Google map
11 Эрчим хүчний инженерчлэлийн сургууль ЭХИС 324590-2824 Хичээлийн 2-р байр 4 давхарт 412 тоот  Google map
12 Эрдэнэт цогцолбор дээд сургууль ЭЦДС 75773318 Орхон аймаг дахь ЭЦДС-ийн хичээлийн 1-р байр 1 давхарт 110 тоот  Google map
13 Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль ӨмТДС 70534007 Өмнөговь аймаг дахь ТДС-ийн хичээлийн байр  
14 Коосэн технологийн коллеж КТК 77110096 Хичээлийн 8-р байр 3 давхарт  
15 Нээлттэй боловсролын хүрээлэн НБХ   Хичээлийн 8-р байр 8 давхарт 803 тоот  Google map

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн элсэлтийн бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх “Call Center” 77111757

Түгээмэл асуулт, хариулт:

 

Бүртгэлийн дугаар, нууц дугаар гэж юу вэ?

Боловсролын үнэлгээний төвийн веб рүү ханддаг Элсэлтийн шалгалтын бүртгэлийн дугаар болон нууц үг юм.   

 

Бүртгэлийг нууц дугаарыг хэрхэн сэргээх вэ?

Боловсролын үнэлгээний төвийн веб (https://eyesh.eec.mn/profile/login)-д нэвтрэх хэсэгт хандаж сэргээнэ.

 

2 удаа ЭШ өгсөн бол аль бүртгэлээр бүртгүүлэх вэ?

Хамгийн сүүлд бүртгүүлсэн ЭШ-ын бүртгэлийн дугаараар бүртгүүлнэ. Харин өмнөх дугаараар бүртгүүлсэн бол сүүлд өгсөн ЭШ-ын оноог регистрийн дугаараар нь Боловсролын үнэлгээний төвөөс ШУТИС шууд татаж авах боломжтой учраас дахин бүртгүүлэх шаардлагагүй.  

 

Ур чадварын шалгалтад юу бэлдэж, авч очих вэ?

Гар утас эсхүл таблет (интернэтэд холбогдох боломжтой дататай байх), иргэний үнэмлэх(Е-Монголиа иргэний үнэмлэхийн лавлагаа), зургийн планшет, хатуу, зөөлөн балын харандаа (HB, 2B, 3H),  баллуур бэлтгэж ирнэ.

 

Ур чадварын шалгалтын оноог тооцуулж болох уу?

БЯ-аас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадад эхний 5 байрт шалгарсан бүртгүүлэгчийн ур чадварын оноог шууд тооцно. Ур чадварын оноог дүйцүүлэн тооцох олимпиадын мэдээллийг элсэлтийн комисс тодорхойлж, элсэлтийн веб сайтаар түгээнэ.

 

Ур чадварын шалгалт өгөх байраа хэрхэн мэдэх вэ?

Улаанбаатар хот /Багануур, Налайх, Багахангай дүүрэг орно/ болон Төв аймгаас бүртгүүлэгч нь  Улаанбаатар хотын Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр ур чадварын шалгалт өгнө.  Хөдөө орон нутгийн бүртгүүлэгч нь тухайн орон нутагт ур чадварын шалгалтыг өгнө. Шалгалт авах газрын мэдээллийг Элсэлтийн веб хуудсаар дамжуулан хүргэнэ.   

 

Суурь болон дагалдах шалгалтын босго оноо хэд вэ?

 

Суурь болон дагалдах оноо нь ШУТИС-ийн Улаанбаатар  хотын бүрэлдэхүүн сургуулийн хувьд 490 /зарим хөтөлбөрийн хувьд оноо 440-450/, орон нутгийн сургуулийн хувьд 430 онооноос багагүй байна. /Элсэлтийн журам харна уу/

 

Онооны жагсаалтыг яаж тооцож гардаг бэ?    

Суурь шалгалтад тооцох 2 хичээлийн хамгийн өндөр оноотой хичээлийн оноог 70%, дагалдах хичээлийн шалгалтад тооцох 2 хичээлийн хамгийн өндөр оноотой хичээлийн оноог 30%-д тооцож нийлбэр оноог гаргана.

Элсэлтийн суурь хичээлийн оноог элсэлтийн дагалдан хичээлийн оноогоор тооцож болох уу?

Тэргүүлэх, эрэлттэй хөтөлбөр болон мэргэжлийн чиглэлийн 05-09 хүртэл индексийн хөтөлбөр (мэргэжил)-өөр элсэн суралцах тохиолдолд элсэлтийн шалгалт 1 (Суурь хичээл)-д заасан хоёр хичээлийн аль нэгийг элсэлтийн шалгалт 2 (дагалдан хичээл)-д харгалзах хичээл, босго оноогоор дүйцүүлэн тооцно.

 

ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгчийг хэрхэн элсүүлэх вэ?

ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгчийг тухайн бүрэлдэхүүн, харьяа сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс Элсэлтийн шалгалт өгч, ШУТИС-ийн босго оноог хангасан тохиолдолд элсүүлнэ.

  

Ирээдүйн инженер болон техник технологийн олимпиадын байр эзэлсэн бол яах вэ?

Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, хөтөлбөрт заасан босго оноог хангасан тохиолдолд, элсэлтийн комиссын шийдвэрээр хөтөлбөр сонгуулна.

 

Бүртгэлийн хураамж болон багц цагийн төлбөр хэд вэ?

  1. Бүртгэлийн хураамж 20000 ба ур чадварын шалгалт тооцох хөтөлбөрт бүртгүүлсэн бол 30000 төгрөг

Бүртгүүлэгч нь бүртгэлийн хураамжийг нэг удаа төлж ШУТИС-ийн хөтөлбөрийн жагсаалтаас 8 хүртэл хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой. Элсэлтийн бүртгэл хаах хугацаанаас өмнө сонгосон 8 хөтөлбөрийн жагсаалтыг 2 удаа өөрчилж болно.

  1. Элсэх эрх баталгаажуулах 1 кредит /багц цаг/-ийн төлбөр 190000 төгрөг

Бүртгүүлэгч нь 1 багц цагийн төлбөрийг төлснөөр элсэх эрх баталгаажна. Тухайн төлбөр нь суралцагчийн сургалтын төлбөрт тооцогдоно.

 

Хэрхэн бүртгэлийн хураамж төлөх вэ?

Бүртгүүлэгч нь дараах боломжуудаар төлбөр төлөх боломжтой. Үүнд:

  1. Банкны картаар
  2. Голомт банк: Social pay,
  3. Хаан банк: Digi pay
  4. Интернэт банкаар

Банк

Дансны дугаар

Дансны нэр

1

Хаан банк

5107009927

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

2

Голомт банк

8115100004

ШУТИС Төв

 

Гүйлгээний утга /төлбөрийн зориулалт хэсэгт бүртгүүлэгчийн БҮТ-ийн бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, овог нэр, утасны дугаараа заавал бичнэ. Гүйлгээний утга/төлбөрийн хэсэгт системд нэвтэрдэг бүртгэлийн дугаараа зөв бичсэн тохиолдолд 5-10 минутын дотор бүртгэл хүчин төгөлдөр болно.  

 

Элсэгчдэд олгох хөнгөлөлт, тэтгэлэг хэрхэн олгох вэ?

 

Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан элсэгчийн өргөдөл, материалыг комисс хянаж, шаардлага хангасан элсэгчдэд элсэлтийн журамд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг олгох шийдвэр гаргана.

  1. ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт явуулж, шаардлага хангасан элсэгчдэд 1 удаа 30 хүртэл багц цагийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
  2. ШУТИС-ийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн чиглэлээр Боловсролын яамнаас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-5 байр эзэлсэн элсэгчдэд эхний хичээлийн жилийн 30 цаг цагийн сургалтын төлбөрийн  (50-100) хүртэл хувийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт тооцох олимпиадын мэдээллийг элсэлтийн комисс тодорхойлно.
  3. Суурь болон дагалдах хичээлд тооцуулсан хичээл тус бүрд 700-750 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 50%, 751-775 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 75%, 776-800 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг тус тус олгоно.
  4. Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль төгссөн элсэгч суурь болон дагалдах хичээлд тооцуулсан хичээл тус бүрд 650-699 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 50%, 700-749 оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 75%,  750 ба түүнээс дээш оноо авсан бол 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.

 

Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжид хэрхэн хамрагдах вэ?

Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолын хавсралтын дагуу холбогдох материалыг бүрдүүлж, Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албаны  Боловсролын зээлийн сан хариуцсан ажилтанд хандана.

 

Оюутны байрны талаар мэдээлэл

Улаанбаатар хотод Оюутны 4 байр байдаг. Оюутны байранд орох хүсэлтэй элсэгчдийг  8-р сарын сүүлийн долоо хоногт Оюутны веб буюу www.student.must.edu.mn - аар бүртгэнэ.